Д.Нацагдоржийн нэрэмжит Улаанбаатар хотын Нийтийн Төв Номын Сангийн Kаталог
Ulaanbaatar city Public Library Catalog

Махабхарата



84(5Энэт)3 / М 302

Махабхарата Эртний Энэтхэгийн баатарлаг / Редакцийн зөвлөл Д. Оюунчимэг, Б. Номинчимэд ; Орч. Б. Баясгалан ; - УБ .: Соёмбо пресс , 2018 .- 416 х .- 9789996247225 0.00 : - Дэлхийн хүүхдийн шилмэл зохиол 182 .

Махабхарата хэмээх эл туульс нь хүн төрөлхтний оюун санаа, гүн ухааны нэгэн мөнх сүмбэр оргил, утга зохиол, уран яруу сэтгэлгээний гайхамшигт илэрхийлэл, хүмүүний зүрх сэтгэлийн охь нандин бүхний дээж төдийгүй хамгийн эрт цагт бичигдсэн хамгийн аугаа том туурвил юм. 3000 орчим жилийн тэртээх Энэтхэг оронд эртний Санскрит хэлнээ анх бичигдсэн энэ тууль 20 боть агаад Библиэс даруй дөрөв дахин, Илиада, Одиссейг нийлүүлснээс долоо дахин том болно. Туульд Энэтхэгийн төв нутагт байх Курукшетра хэмээх талд Куругийн удмын хаан хөвгүүдийн хоорондын 16 өдрийн турш үргэлжилсэн их тулалдааны тухай өгүүлэх бөгөөд зарим судлаачид энэхүү үйл явдлыг МТӨ 3102 онд болсон гэж үздэг. Гэвч сүүл үеийн археологийн болон бусад судалгаагаар уг тулалдаан нь Төмөр зэвсгийн үе буюу МТӨ 1500 оны үед болсон хэмээн үзэж буй аж.
Хаяг: Д.Нацагдоржийн нэрэмжит Улаанбаатар хотын нийтийн төв номын сан, Сөүлийн гудамж-7, Сүхбаатар дүүрэг, 14251, Улаанбаатар хот, Монгол улс.
Утас:+976-70115704, 70116809 | Факс:+976-70115703