Д.Нацагдоржийн нэрэмжит Улаанбаатар хотын Нийтийн Төв Номын Сангийн Kаталог
Ulaanbaatar city Public Library Catalog

4 биш 4



84(5Мон)-44 / А 654

Анудар, Санжаасүрэнгийн

4 биш 4 / Ред.Ч. Мөнхбаяр - 2 - УБ .: "Бэмби сан" ХХК , 2019 .- 100 х .- 9789919216672 280.00 :

С.Анудар өнөөгийн бидний амьдралын бодит үнэнийг идеалист гүн ухааны үүднээс сэтгэн мэдэрч өөрийнхөө товч тодорхой, өвөрмөц аргаар дүрсэлжээ. Түүний зохиолын гол баатрууд бол амьдралд дуртай, маш хүмүүнлэг, цэвэр ариун, чөлөөт амьдралыг мөрөөдөгсөд юм. Тус зохиол нь өвөрмөц уран сайхны хэлбэртэй авангард рок зохиолын төрөлд ойр болно.

“Над руу зочид ирдэг. Зочид – сэтгэлийн байдлууд. Гуниг. Жаргал, тэд нарын танилууд, бүх юм. Хаалга тогшиж орж ирдэг, хаалга эвдэж ирдэг. Миний хаалга бөх цоожтой, эвдэх аргагүй. Хэн ч ирсэн би дургүйцдэггүй. Тэд адил. Бүх юм. Хэнийг ч урих хэрэггүй. Урилга байдаггүй, тэд ч байхгүй. Өөрсдөө ирдэг. Би хүлээж л байна. Чи цай уу. Явсных нь дараа аяга угаах дургүй. Тавигдсан газраа байж байг. Бүх юм байх ёстой газартаа. Чи цай уу. Тэд нарыг орж гарахад би дуртай. Нэг дургүй юм бол тэд нар явдаггүй. Явсан ч үлддэг. Би тэд нартай цуг амьдардаг байх. Бүгдээрэнтэй нь. Бүх юм. Хааяа харагдахаа больдог ч гэсэн, байгаа нь, ирэх нь, дандаа мэдрэгддэгТэд хаашаа ч явдагггүй. Тэд нар нэг нэгнийгээ хучдаг, алдаг, дараа нь сэхдэг, заримдаа өөрөөр. Хамаа алга. Мэдэхгүй. Би ганцаараа үлдмээр байна.”
Хаяг: Д.Нацагдоржийн нэрэмжит Улаанбаатар хотын нийтийн төв номын сан, Сөүлийн гудамж-7, Сүхбаатар дүүрэг, 14251, Улаанбаатар хот, Монгол улс.
Утас:+976-70115704, 70116809 | Факс:+976-70115703