Д.Нацагдоржийн нэрэмжит Улаанбаатар хотын Нийтийн Төв Номын Сангийн Kаталог
Ulaanbaatar city Public Library Catalog

Local cover image
Local cover image
Amazon cover image
Image from Amazon.com
Image from Google Jackets
Image from OpenLibrary

Хайрлах урлаг / Зохиогч. Э. Фромм ; Орчуулгын зөвлөх. С. Молор-Эрдэнэ ; Орчуулсан. А. Баярцэцэг, Г. Баянжаргал, С. Батзориг ; Редактор. Д. Мөнхцэцэг, Ч. Мөнхтуяа, Т. Очхүү ; Эхийг бэлтгэсэн. Н. Нямдорж

By: Contributor(s): Material type: TextTextLanguage: Mongolian Publication details: Улаанбаатар Монсудар хэвлэлийн газар 2015Description: 158 хуудастай ; 18 смISBN:
  • 9789997311894
Uniform titles:
  • The art of loving
Subject(s): DDC classification:
  • 100 Ф 915 21
Other classification:
  • 87.7
Contents:
Хайрлах гэдэг нэгэн урлаг уу? -- Хайрын тухай онол -- Хайр ба өрнөдийн нийгэм дэх түүний үнэгүйдэл -- Хайр практик амьдрал дээр /
Summary: Германы психологич, социологич, философич Эрих Фроммын “Хайрлах урлаг” /The art of loving” ном өнгөрсөн зууны дундуур Америкт хэвлэгдсэнээсээ хойш хайрын тухай хүн төрөлхтний төсөөлөлд“салхи оруулсаар” байна. Хүн ганцаардлаас хамгийн их айдаг, ганцаардлаас хайр л аварна гэсэн утгатай үг өгүүлбэрүүд нэгэн жарны өмнө хэвлэгдсэн энэ номд бий. Сэтгэлээ шархлуулахаас айна гэдэг бол нэг төрлийн хувиа хичээх зан, аминч үзэл хэтэрвэл эрүүл хайрыг тээх чадваргүй болно, хүн гэдэг амьтан ямар нэг байдлаар бусдад хүлээн зөвшөөрөгдөж, хайрлагдахгүйгээр амьд явж чадахгүй гэх мэт хөндлөн дүгнэлтүүд “Хайрлах урлаг” номын бараг л хуудас бүхэнд дурайдаг. Хүн бүрт хайрлах чадвар бий, жинхэнэ хайр бол байгалиас заяасан өгөгдөл, хайрлахад гүн ухаан хэрэггүй гэсэн бодлыг төдийгөөс өдий хүртэл тээсээр ирсэн хүн төрөлхтний ойлголтыг Эрих Фромм “Хайрлах урлаг”- аараа эвдэж чадсан юм. Хүмүүс бүрэн бус түүхий хайрыг жинхэнэ хэмээн эндүүрдэг гэсэн өгүүлбэр чих сортойлгоно. Зохиогчийнхоор бол гүйцэт боловсрон төлөвшсөн хайр л жинхэнэ хайр. “Хайрлах урлаг”-т ийм хайрыг “Боловсрон төлөвшсөн хайр гэдэг нь өөрийн бие даасан шинж болон хувь шинжийг хадгалсан чигтээ бусадтай нэгдэх холбоо юм” хэмээн тодорхойлжээ. Эрих Фроммынхоор бол хосууд биесээ хайрлаж нэг хүн мэт ижилсэхийн зэрэгцээ тус тусдаа бие дааж, өөр өөрөөрөө үргэлжлэн оршиж чадвал тэр хайр жинхэнэ байж чадах нь. Захирагч болон дагалдагчийн холбоо өнгөц харахад нэгдэл юм шиг хэр нь жинхэнэ хайр биш аж. Хайр бол авах биш өгөх юм, хайрлуулах бус хайрлах нь чухал гэсэн утгатай үг, өгүүлбэр “Хайрлах урлаг”-т цөөнгүй т а а р н а . Б а я р баясгалан, дур сонирхол, ухамсар, мэдлэг, хошигнол, гуниг зэрэг өөрийн дотор амьдран буй бүхий л илэрхийллээ өгөх нь хайр гэж зохиолч онцолжээ. Өгч чаддаг хүн болохын тулд юуны өмнө “би л хамгийн чухал” хэмээх амин хувиа хичээх зан, өөрийгөө бодох чанар буюу нарциссизмаа анагаах шаардлагатай гэсэн зөвлөгөө энэ номонд бий. “Хэрвээ хэн нэгэн бусдыг бүтээмжит хайраар хайрлаж чадаж байвал, тэр хүн өөрийгөө ч бас хайрлаж байна гэсэн үг. Хэрвээ өөрийгөө бус зөвхөн бусдыг л хайрлаж чадна гэвэл, тэр хүн огт хайрлаж чадахгүйн шинж юм” гэсэн хэсгийн уншсан хэн ч нэгийг бодож хоёрыг тунгаана. “ Хүнийг хайрлахад шаардлагатай дөрвөн идэхвтэй шинж байдаг гэнэ. Тэр нь Эрих Фроммынхоор халамж, хүндэтгэл, хариуцлага, ойлголт буюу мэдлэг юм байна. Хайр бол гэнэн шохоорхол, богино хугацаатай хөөрөл, ерөөс сэтгэлийн ямар нэгэн хөдлөл огтоос биш, хайр бол урлаг юм, урлаг учраас хайрлахад суралцах ёстой гэсэн санаа энэ номын амин сүнс нь.
List(s) this item appears in: Горькийн номын сан 2сарын шинэ ном | 2023 оны 2-р сарын шинэ ном | Хайрын холбогдолтой номууд
Tags from this library: No tags from this library for this title. Log in to add tags.
Star ratings
    Average rating: 0.0 (0 votes)
Holdings
Item type Current library Call number Copy number Status Barcode
Ном - Books Ном - Books 1-р салбар Уншлагын танхим 87.7 Ф 915 (Browse shelf(Opens below)) 39910 Available 206660
Ном - Books Ном - Books 1-р салбар Уншлагын танхим 87.7 Ф 915 (Browse shelf(Opens below)) 39911 Available 206661
Ном - Books Ном - Books 2-р салбар Уншлагын танхим 87.7 Ф 915 (Browse shelf(Opens below)) 28006 Available 303831
Ном - Books Ном - Books 2-р салбар Уншлагын танхим 87.7 Ф 915 (Browse shelf(Opens below)) 28007 Available 303832
Ном - Books Ном - Books 3-р салбар Уншлагын танхим 87.7 Ф 915 (Browse shelf(Opens below)) 28595 Available 404403
Ном - Books Ном - Books 3-р салбар Уншлагын танхим 87.7 Ф 915 (Browse shelf(Opens below)) 28596 Available 404404
Ном - Books Ном - Books 4-р салбар Уншлагын танхим 87.7 Ф 915 (Browse shelf(Opens below)) 23031 Available 503743
Ном - Books Ном - Books 4-р салбар Уншлагын танхим 87.7 Ф 915 (Browse shelf(Opens below)) 23032 Available 503744
Ном - Books Ном - Books Хотын төв номын сан Чөлөөт сонголттой A - танхим 87.7 Ф 915 (Browse shelf(Opens below)) 64801 Available 165001
Ном - Books Ном - Books Хотын төв номын сан Чөлөөт сонголттой A - танхим 87.7 Ф 915 (Browse shelf(Opens below)) 64802 Available 165002
Ном - Books Ном - Books Хотын төв номын сан Чөлөөт сонголттой A - танхим 87.7 Ф 915 (Browse shelf(Opens below)) 64803 Available 165003
Ном - Books Ном - Books Хотын төв номын сан Фонд 87.7 Ф 915 (Browse shelf(Opens below)) 87125 Available 170600

Хайрлах гэдэг нэгэн урлаг уу? -- Хайрын тухай онол -- Хайр ба өрнөдийн нийгэм дэх түүний үнэгүйдэл -- Хайр практик амьдрал дээр /

Германы психологич, социологич, философич Эрих Фроммын “Хайрлах урлаг” /The art of loving” ном өнгөрсөн зууны дундуур Америкт хэвлэгдсэнээсээ хойш хайрын тухай хүн төрөлхтний төсөөлөлд“салхи оруулсаар” байна. Хүн ганцаардлаас хамгийн их айдаг, ганцаардлаас хайр л аварна гэсэн утгатай үг өгүүлбэрүүд нэгэн жарны өмнө хэвлэгдсэн энэ номд бий. Сэтгэлээ шархлуулахаас айна гэдэг бол нэг төрлийн хувиа хичээх зан, аминч үзэл хэтэрвэл эрүүл хайрыг тээх чадваргүй болно, хүн гэдэг амьтан ямар нэг байдлаар бусдад хүлээн зөвшөөрөгдөж, хайрлагдахгүйгээр амьд явж чадахгүй гэх мэт хөндлөн дүгнэлтүүд “Хайрлах урлаг” номын бараг л хуудас бүхэнд дурайдаг. Хүн бүрт хайрлах чадвар бий, жинхэнэ хайр бол байгалиас заяасан өгөгдөл, хайрлахад гүн ухаан хэрэггүй гэсэн бодлыг төдийгөөс өдий хүртэл тээсээр ирсэн хүн төрөлхтний ойлголтыг Эрих Фромм “Хайрлах урлаг”- аараа эвдэж чадсан юм. Хүмүүс бүрэн бус түүхий хайрыг жинхэнэ хэмээн эндүүрдэг гэсэн өгүүлбэр чих сортойлгоно. Зохиогчийнхоор бол гүйцэт боловсрон төлөвшсөн хайр л жинхэнэ хайр. “Хайрлах урлаг”-т ийм хайрыг “Боловсрон төлөвшсөн хайр гэдэг нь өөрийн бие даасан шинж болон хувь шинжийг хадгалсан чигтээ бусадтай нэгдэх холбоо юм” хэмээн тодорхойлжээ. Эрих Фроммынхоор бол хосууд биесээ хайрлаж нэг хүн мэт ижилсэхийн зэрэгцээ тус тусдаа бие дааж, өөр өөрөөрөө үргэлжлэн оршиж чадвал тэр хайр жинхэнэ байж чадах нь. Захирагч болон дагалдагчийн холбоо өнгөц харахад нэгдэл юм шиг хэр нь жинхэнэ хайр биш аж. Хайр бол авах биш өгөх юм, хайрлуулах бус хайрлах нь чухал гэсэн утгатай үг, өгүүлбэр “Хайрлах урлаг”-т цөөнгүй т а а р н а . Б а я р баясгалан, дур сонирхол, ухамсар, мэдлэг, хошигнол, гуниг зэрэг өөрийн дотор амьдран буй бүхий л илэрхийллээ өгөх нь хайр гэж зохиолч онцолжээ. Өгч чаддаг хүн болохын тулд юуны өмнө “би л хамгийн чухал” хэмээх амин хувиа хичээх зан, өөрийгөө бодох чанар буюу нарциссизмаа анагаах шаардлагатай гэсэн зөвлөгөө энэ номонд бий. “Хэрвээ хэн нэгэн бусдыг бүтээмжит хайраар хайрлаж чадаж байвал, тэр хүн өөрийгөө ч бас хайрлаж байна гэсэн үг. Хэрвээ өөрийгөө бус зөвхөн бусдыг л хайрлаж чадна гэвэл, тэр хүн огт хайрлаж чадахгүйн шинж юм” гэсэн хэсгийн уншсан хэн ч нэгийг бодож хоёрыг тунгаана. “ Хүнийг хайрлахад шаардлагатай дөрвөн идэхвтэй шинж байдаг гэнэ. Тэр нь Эрих Фроммынхоор халамж, хүндэтгэл, хариуцлага, ойлголт буюу мэдлэг юм байна. Хайр бол гэнэн шохоорхол, богино хугацаатай хөөрөл, ерөөс сэтгэлийн ямар нэгэн хөдлөл огтоос биш, хайр бол урлаг юм, урлаг учраас хайрлахад суралцах ёстой гэсэн санаа энэ номын амин сүнс нь.

Монгол (Кирил)

Click on an image to view it in the image viewer

Local cover image
Share
Хаяг: Д.Нацагдоржийн нэрэмжит Улаанбаатар хотын нийтийн төв номын сан, Сөүлийн гудамж-7, Сүхбаатар дүүрэг, 14251, Улаанбаатар хот, Монгол улс.
Утас:+976-70115704, 70116809 | Факс:+976-70115703