Д.Нацагдоржийн нэрэмжит Улаанбаатар хотын Нийтийн Төв Номын Сангийн Kаталог
Ulaanbaatar city Public Library Catalog

Local cover image
Local cover image
Amazon cover image
Image from Amazon.com
Image from Google Jackets
Image from OpenLibrary

Газар доороос бичсэн тэмдэглэл Орос хэлнээс орч. Д. Цахилгаан ; Ред. Э. Түвшинбаяр

By: Material type: TextTextLanguage: Mongolian Series: Монсудар "Утга зохиол" цуврал ; №12Publication details: УБ Адмон 2017Edition: 2Description: 245 х 18 смISBN:
  • 9789997314000
Uniform titles:
  • Записки из подполья
Subject(s): DDC classification:
  • 800 Д 70
Other classification:
  • 84(2Орос)-44
Summary: "Газар доороос бичсэн тэмдэглэл" зохиолоо Достоевский Европын улсуудаар хоёр дахь удаагаа аялсныхаа дараагаар бичиж, ахынхаа эрхлэн гаргадаг “Эпоха” хэмээх сэтгүүлд анх хэвлүүлжээ. Достоевскийг энэ туужаа бичих үед нь анхны эхнэр Мария Иссаева нь нас барсны дээр өөрөө ч санхүүгийн хүндрэл бэрхшээлтэй нүүр тулсны улмаас сэтгэл санааны хүнд байдалд ороод байсан гэдэг. 1887 онд Францын Ницца хотын номын нэгэн дэлгүүрт энэ туужийг анх хараад худалдаж авч уншсан Фридрих Ницше, Газар доороос бичсэн тэмдэглэл-ийг “жинхэнэ сод ухааны бүтээл” гэж магтсан төдийгүй, өмнө нь огт таньдаггүй байсан Достоевскийн тухайд “надад шинэ зүйл зааж чадах цор ганц сэтгэл судлаач” хэмээн шагшин магтжээ. Достоевскийн "Газар доороос бичсэн тэмдэглэл" бүтцийн хувьд өөр хоорондоо төдий л холбоогүй хоёр хэсгээс бүрдэнэ. Энэ хоёр хэсгийн аль алийг нь өмнө нь байгууллагад алба хашдаг байсан хэдий ч одоо Санкт Петербургийн захын нэгэн дүүрэгт газар дорх хуучирч муудсан хонгилд нийгмээс тусгаарлагдан амьдарч буй дөчин настай эр буюу “би” баатар хүүрнэж, өөрийн гутранги амьдралын үзлээ уншигчтай хуваалцана. Зохиолын харьцангуй богино эхний бүлэг нь “Газар дор” нэртэй. Энэ бүлгийн “Би бие муутай хүн... Би хорлонтой муухай хүн. Би бас нүдэнд хүйтэн хүн” хэмээсэн эхний өгүүлбэр нь уншигч, судлаачид дунд тун зартай билээ. Үүний дараагаар, туужийн үйл явдал уншигчийн таамаглан хүлээсэн байдлаар өрнөхгүй; харин нэгдүгээр биеийн хүүрнэгчийн өөрийн тухай, түүнтэй нэг үед амьдарч буй хүн зоны тухай, түүнчлэн 1860-аад оны Орос, Европын гэнэн итгэмтгий сэхээтнүүдийн тухай дотоод сэтгэлийн мэтгэлцээнээр үргэлжилнэ.Туужийн эхний хэсэг хүүрнэгчийн дотоод сэтгэлдээ өөртэйгөө мэтгэлцэж буй тухай арван нэгэн богино бүлгээс бүрддэг. Хоёрдугаар хэсэг “би” хүүрнэгчийн ажлынхантайгаа; хэдийгээр оюуны чадамжаараа хүүрнэгчээс маань илүү гарахгүй ч ажил мэргэжилдээ түүнээс хавьгүй илүү дэвшсэн сургуулийн андтайгаа; хэдий үзэн яддаг ч ажлаас хөөчих зориг хүрдэггүй зарц Аполлонтойгоо; түүнчлэн хорин настай биеэ үнэлэгч Лизатай үүсгэсэн харилцааных нь тухай өгүүлнэ. Ердөө хэдхэн өдрийн дотор болоод өнгөрөх энэ хэсгийн үйл явдлууд гол дүр буюу нэгдүгээр биеийн хүүрнэгчийн зан байдлыг уншигчид таниулна. Энэ хэсгийн өрнөл хийгээд сэтгэл түгшим төгсгөлөөс уншигч авгай бээр, “би” баатар маань хэрхэн романы эхэнд өгүүлсэн “эмгэг хуучтай, бас тэгээд муухай ааштай, царай зүс муутай амьтан” болж орхисныг ойлгож авна.
Tags from this library: No tags from this library for this title. Log in to add tags.
Star ratings
    Average rating: 0.0 (0 votes)
Holdings
Item type Current library Call number Copy number Status Barcode
Ном - Books Ном - Books 2-р салбар Уншлагын танхим 84(2Орос)-44 Д 56 (Browse shelf(Opens below)) 27425 Available 303149
Ном - Books Ном - Books Багануур дүүргийн уншлагын танхим Уншлагын танхим 84(2Орос)-44 Д 56 (Browse shelf(Opens below)) 10839 Available 820839
Ном - Books Ном - Books Багануур дүүргийн уншлагын танхим Уншлагын танхим 84(2Орос)-44 Д 56 (Browse shelf(Opens below)) 10840 Available 820840
Ном - Books Ном - Books Хотын төв номын сан Хүүхдийн уншлага 84(2Орос)-44 Д 56 (Browse shelf(Opens below)) 6644 Available 159728
Ном - Books Ном - Books Хотын төв номын сан Чөлөөт сонголттой A - танхим 84(2Орос)-44 Д 56 (Browse shelf(Opens below)) 63358 Available 163558
Ном - Books Ном - Books Хотын төв номын сан Чөлөөт сонголттой A - танхим 84(2Орос)-44 Д 56 (Browse shelf(Opens below)) 63359 Available 163559
Ном - Books Ном - Books Хотын төв номын сан Чөлөөт сонголттой A - танхим 84(2Орос)-44 Д 56 (Browse shelf(Opens below)) 63360 Available 163560

"Газар доороос бичсэн тэмдэглэл" зохиолоо Достоевский Европын улсуудаар хоёр дахь удаагаа аялсныхаа дараагаар бичиж, ахынхаа эрхлэн гаргадаг “Эпоха” хэмээх сэтгүүлд анх хэвлүүлжээ. Достоевскийг энэ туужаа бичих үед нь анхны эхнэр Мария Иссаева нь нас барсны дээр өөрөө ч санхүүгийн хүндрэл бэрхшээлтэй нүүр тулсны улмаас сэтгэл санааны хүнд байдалд ороод байсан гэдэг. 1887 онд Францын Ницца хотын номын нэгэн дэлгүүрт энэ туужийг анх хараад худалдаж авч уншсан Фридрих Ницше, Газар доороос бичсэн тэмдэглэл-ийг “жинхэнэ сод ухааны бүтээл” гэж магтсан төдийгүй, өмнө нь огт таньдаггүй байсан Достоевскийн тухайд “надад шинэ зүйл зааж чадах цор ганц сэтгэл судлаач” хэмээн шагшин магтжээ. Достоевскийн "Газар доороос бичсэн тэмдэглэл" бүтцийн хувьд өөр хоорондоо төдий л холбоогүй хоёр хэсгээс бүрдэнэ. Энэ хоёр хэсгийн аль алийг нь өмнө нь байгууллагад алба хашдаг байсан хэдий ч одоо Санкт Петербургийн захын нэгэн дүүрэгт газар дорх хуучирч муудсан хонгилд нийгмээс тусгаарлагдан амьдарч буй дөчин настай эр буюу “би” баатар хүүрнэж, өөрийн гутранги амьдралын үзлээ уншигчтай хуваалцана. Зохиолын харьцангуй богино эхний бүлэг нь “Газар дор” нэртэй. Энэ бүлгийн “Би бие муутай хүн... Би хорлонтой муухай хүн. Би бас нүдэнд хүйтэн хүн” хэмээсэн эхний өгүүлбэр нь уншигч, судлаачид дунд тун зартай билээ. Үүний дараагаар, туужийн үйл явдал уншигчийн таамаглан хүлээсэн байдлаар өрнөхгүй; харин нэгдүгээр биеийн хүүрнэгчийн өөрийн тухай, түүнтэй нэг үед амьдарч буй хүн зоны тухай, түүнчлэн 1860-аад оны Орос, Европын гэнэн итгэмтгий сэхээтнүүдийн тухай дотоод сэтгэлийн мэтгэлцээнээр үргэлжилнэ.Туужийн эхний хэсэг хүүрнэгчийн дотоод сэтгэлдээ өөртэйгөө мэтгэлцэж буй тухай арван нэгэн богино бүлгээс бүрддэг. Хоёрдугаар хэсэг “би” хүүрнэгчийн ажлынхантайгаа; хэдийгээр оюуны чадамжаараа хүүрнэгчээс маань илүү гарахгүй ч ажил мэргэжилдээ түүнээс хавьгүй илүү дэвшсэн сургуулийн андтайгаа; хэдий үзэн яддаг ч ажлаас хөөчих зориг хүрдэггүй зарц Аполлонтойгоо; түүнчлэн хорин настай биеэ үнэлэгч Лизатай үүсгэсэн харилцааных нь тухай өгүүлнэ. Ердөө хэдхэн өдрийн дотор болоод өнгөрөх энэ хэсгийн үйл явдлууд гол дүр буюу нэгдүгээр биеийн хүүрнэгчийн зан байдлыг уншигчид таниулна. Энэ хэсгийн өрнөл хийгээд сэтгэл түгшим төгсгөлөөс уншигч авгай бээр, “би” баатар маань хэрхэн романы эхэнд өгүүлсэн “эмгэг хуучтай, бас тэгээд муухай ааштай, царай зүс муутай амьтан” болж орхисныг ойлгож авна.

Click on an image to view it in the image viewer

Local cover image
Share
Хаяг: Д.Нацагдоржийн нэрэмжит Улаанбаатар хотын нийтийн төв номын сан, Сөүлийн гудамж-7, Сүхбаатар дүүрэг, 14251, Улаанбаатар хот, Монгол улс.
Утас:+976-70115704, 70116809 | Факс:+976-70115703