Д.Нацагдоржийн нэрэмжит Улаанбаатар хотын Нийтийн Төв Номын Сангийн Kаталог
Ulaanbaatar city Public Library Catalog

Local cover image
Local cover image
Amazon cover image
Image from Amazon.com
Image from Google Jackets
Image from OpenLibrary

Бүргэд (Монгол алтайн казахуудын шувуулах соёл) Зохиогч: Ч. Батзаяа, Х. Энхжаргал ; Төслийн удирдагч: П. Должинсүрэн ; Редактор: Ч. Батзаяа ; Зөвлөх: Д. Энхбилэг

By: Contributor(s): Material type: TextTextLanguage: Mongolian Улаанбаатар Nepko publishing 2022Edition: Анхны хэвлэлтDescription: 215 хуудастай ; 32 см ; Өнгөт зурагтайISBN:
  • 9789919511982
Subject(s): Other classification:
  • 63.5(5-M 2)я6
Summary: БҮРГЭД ном нь "Шувуучлахуйн уламжлалт зан үйл" - Хүн төрөлхтний соёлын биет бус өв болох "Бүргэдээр ан хийлгэх амьд уламжлал" - ыг тээн яваа монголын казахуудын соёл, амьдрал мөн монголын аялал жуулчлалын томоохон арга хэмжээ болох "Бүргэдийн наадам" зэргийг харуулсан сонирхолтой гэрэл зургууд, бүргэдчидийн ярилцлага, танин мэдэхүйн бичвэр, инфографик бүхий 216 хуудас бүхий гэрэл зураг танин мэдэхүйн бүтээл бөгөөд мөн (National Geographic) нэрийн дор гарчээ. Бүргэдээ суулгасан казах морьтнууд, тэнгэр хоёрын хооронд сүрлэг Алтайн уулс сүндэрлэн цайрах агшин бол гэрэл зургийн урлагт тэр бүр тохиолдохгүй гайхалтай хослол юм. Төв Азийн нүүдэлчин түмний улбаа, монголын казахууд шувуучлах уламжлалт соёлыг өнө эртнээс нааш уламжлалт хэлбэрээр нь хадгалж, эргэх цагийн аяст аж амьдрал, ахуй соёлтойгоо хослуулан тээсээр буй дэлхий дээрх цөөн үндэстний нэг билээ. Түүхийн эх сурвалжуудад тэмдэглэснээр тэртээ 6000 жилийн өмнөөс шувуугаар ан хийлгэж байсан тухай баримтаас үзэхэд бүргэд шувуу хүн хоёрын нөхөрлөл, хүчирхэг жигүүртэн, хүлэг морьдын холбоо, хүсэл, хяслын хязгаар, хүй орчлон хүмүүний хамаарал, хөгшидөө хүндэтгэх адил айл гэрийн бахархалт энэ өвөрмөц зан үйл, ёс уламжлал өнөөг хүртэл хэрхэн хадгалагдан ирэхдээ юу эсийг давж, хичнээн удмыг дамжиж, хэлбэр, жаягаа гээлгүй тээснийг зөвхөн казах үндэстэн өгүүлэх бизээ. Өдгөө манай орны алс баруун хязгаар, Алтай Соёны уулсын дунд 200 гаруйхан бүргэдчин гайхамшигт язгуур соёлоо бодитоор тээж, үе удам, үр хойчдоо өвлүүлсээр амьдран суух юм... Эрхэм нандин өв соёлоо сурталчлан таниулах үйлст хамтдаа зүтгэж буй уран бүтээлийн хамтрагчид, гэрэл зурагчид, эртний шувуучлах уламжлалын үргэлжлэл, бүргэдийн соёлыг илтгэн харуулсан шилдэг зургуудаа сонгон сойж, тайлбар юугаа бичиж, тоон мэдээллээ тоймлохдоо тэрхүү соёлыг тээгч бүргэдчин казахуудтай ярилцлага дурсамжаар баяжуулан бүтээлээ бадраан, хөгжүүлэхийг энэхүү номоороо үзүүлэхийг хичээжээ.
List(s) this item appears in: Дэлхийн шувууны өдөрт | ХТНС-2022 онд хэвлэгдсэн номын жагсаалт | Казах ёс заншил, түүх
Tags from this library: No tags from this library for this title. Log in to add tags.
Star ratings
    Average rating: 0.0 (0 votes)
Holdings
Item type Current library Call number Copy number Status Barcode
Ном - Books Ном - Books Хотын төв номын сан Чөлөөт сонголттой Б - танхим 63.5(5-M 2)я6 Б 335 (Browse shelf(Opens below)) 64930 Available 165130

Ном зүй (хуудас 215)

БҮРГЭД ном нь "Шувуучлахуйн уламжлалт зан үйл" - Хүн төрөлхтний соёлын биет бус өв болох "Бүргэдээр ан хийлгэх амьд уламжлал" - ыг тээн яваа монголын казахуудын соёл, амьдрал мөн монголын аялал жуулчлалын томоохон арга хэмжээ болох "Бүргэдийн наадам" зэргийг харуулсан сонирхолтой гэрэл зургууд, бүргэдчидийн ярилцлага, танин мэдэхүйн бичвэр, инфографик бүхий 216 хуудас бүхий гэрэл зураг танин мэдэхүйн бүтээл бөгөөд мөн (National Geographic) нэрийн дор гарчээ.

Бүргэдээ суулгасан казах морьтнууд, тэнгэр хоёрын хооронд сүрлэг Алтайн уулс сүндэрлэн цайрах агшин бол гэрэл зургийн урлагт тэр бүр тохиолдохгүй гайхалтай хослол юм. Төв Азийн нүүдэлчин түмний улбаа, монголын казахууд шувуучлах уламжлалт соёлыг өнө эртнээс нааш уламжлалт хэлбэрээр нь хадгалж, эргэх цагийн аяст аж амьдрал, ахуй соёлтойгоо хослуулан тээсээр буй дэлхий дээрх цөөн үндэстний нэг билээ.
Түүхийн эх сурвалжуудад тэмдэглэснээр тэртээ 6000 жилийн өмнөөс шувуугаар ан хийлгэж байсан тухай баримтаас үзэхэд бүргэд шувуу хүн хоёрын нөхөрлөл, хүчирхэг жигүүртэн, хүлэг морьдын холбоо, хүсэл, хяслын хязгаар, хүй орчлон хүмүүний хамаарал, хөгшидөө хүндэтгэх адил айл гэрийн бахархалт энэ өвөрмөц зан үйл, ёс уламжлал өнөөг хүртэл хэрхэн хадгалагдан ирэхдээ юу эсийг давж, хичнээн удмыг дамжиж, хэлбэр, жаягаа гээлгүй тээснийг зөвхөн казах үндэстэн өгүүлэх бизээ.
Өдгөө манай орны алс баруун хязгаар, Алтай Соёны уулсын дунд 200 гаруйхан бүргэдчин гайхамшигт язгуур соёлоо бодитоор тээж, үе удам, үр хойчдоо өвлүүлсээр амьдран суух юм...
Эрхэм нандин өв соёлоо сурталчлан таниулах үйлст хамтдаа зүтгэж буй уран бүтээлийн хамтрагчид, гэрэл зурагчид, эртний шувуучлах уламжлалын үргэлжлэл, бүргэдийн соёлыг илтгэн харуулсан шилдэг зургуудаа сонгон сойж, тайлбар юугаа бичиж, тоон мэдээллээ тоймлохдоо тэрхүү соёлыг тээгч бүргэдчин казахуудтай ярилцлага дурсамжаар баяжуулан бүтээлээ бадраан, хөгжүүлэхийг энэхүү номоороо үзүүлэхийг хичээжээ.

Монгол Кирилл

Click on an image to view it in the image viewer

Local cover image
Share
Хаяг: Д.Нацагдоржийн нэрэмжит Улаанбаатар хотын нийтийн төв номын сан, Сөүлийн гудамж-7, Сүхбаатар дүүрэг, 14251, Улаанбаатар хот, Монгол улс.
Утас:+976-70115704, 70116809 | Факс:+976-70115703