Эх түүхээ дээдэлье, бахархъя (нийтийн эх түүхийн боловсролд зориулав) Редактор: Д. Идэр ; Хэвлэлийн эх бэлтгэсэн: Т. Энхтунгалаг
Material type:
- 9789919016647
- 63.3(5Мон)
Item type | Current library | Call number | Copy number | Status | Barcode | |
---|---|---|---|---|---|---|
![]() |
Хотын төв номын сан Чөлөөт сонголттой Б - танхим | 63.3(5Мон) Б 342 (Browse shelf(Opens below)) | 67802 | Available | 168002 |
Ном зүй (хуудас 214-220)
Бүлэг: 1 Монгол төрийн хаад --
Бүлэг: 2 Монгол төрийн хатад --
Бүлэг: 3 Монгол төрийн түшмэл --
Монгол төрийн хатад нь хаан нас нөгчсөн, эсвэл хааны нас балчир, өвчин эмгэг хүндэрсэн үед хааныг орлох буюу төлөөлөн төр улсыг түр хугацаанд удирдаж байжээ. Монгол төрийн бодлого, үйл хэрэгт бүхий л хүч чадал, авьяас чадвар, мэдлэг оюунаа зориулан, чин үнэнчээр шударга ёсыг баримтлан зүтгэгчид бол түшмэд юм. Монгол төрийн түшмэдийг бичгийн болон цэргийн түшмэд хэмээн хоёр ангилж болно. Бичгийн түшмэд нь иргэний засаглалын бодлого, үйл хэрэгт хүчин зүтгэнэ. Цэргийн түшмэд нь цэрэг дайны бодлого, дайн тулаанд голлох үүргийг гүйцэтгэж байв. Монгол Улсын төрийн залуу түшээ Энхбаярын Батшугар бол эх түүхээ хайрлан хүндэтгэдэг, бахархан дээдэлдэг хүн юм. Тэрээр эх түүхээ сонирхон уншиж, өөрөө судлан бичих хүсэл, зорилгыг өвөрлөн явсаар “Эх түүхээ дээдэлье, бахархъя” номыг туурвиж, мэргэн уншигч таны гэгээн мэлмийд толилуулж байна. Энэхүү бүтээлд Монголын түүхэн цаг үед тодорч гарч ирсэн түүхэн зүтгэлтнүүдийн намар, үйл хэргийг “хаад, хатад, түшмэд” гэсэн гурван бүлэгт хуваан хураангуйлан бичжээ. Ингэхдээ монголчуудын эртнээс бэлгэдэж ирсэн есийн тоог эрхэмлэн бүлэг тус бүрд есөн түүхэн зүтгэлтнийг түүхэн он цагийн дараалал, үечлэлийн дагуу сонгосон нь тун сонирхолтой болсон байна. Тэгээд тухайн түүхэн зүтгэлтний намар, үйл хэрэгт холбогдох түүхийн сурвалж бичиг, судалгааны голлох зохиолуудыг ашиглаж, эшлэл авсан нь эх түүхээ баримт хэрэглэгдэхүүнд тулгуурлан бодитой хандахыг зорьсон нь сайшаалтай зүйл болжээ.
Монгол Кирил