TY - BOOK AU - Жанцан С. ED - Хууль сахиулахын их сургууль TI - Монгол Улсын эрүүгийн эрх зүй SN - 9789992958014 PY - 2012/// CY - УБ PB - Ангараг технологи ХХК KW - эрх зүй N1 - Зохиогч бүтээлдээ гэмт хэрэг, ялтай холбоотой онол, практикийн асуудлуудыг болон тодорхой төрлийн гэмт хэргүүдийн үндсэн бүрэлдэхүүний объектив болон субъектив шинж, ял хүндрүүлэх, онц хүндрүүлэх нөхцөл байдлууд, тодорхой гэмт хэрэг бүр бусад төсөөтэй гэмт хэргүүдтэй хэрхэн харьцах, тэдгээрийг ялган зүйлчлэх асуудлыг тал бүрээс нь иж бүрэн авч үзэхдээ Монгол Улсын Үндсэн хууль, нэгдэн орсон олон улсын гэрээ, конвенциуд, холбогдох салбар хуулиуд, тэдгээрт нийцүүлж гаргасан хууль тогтоомжийн бусад актууд, тодорхой эрүүгийн хэргийн талаар гарсан шүүхийн шийдвэрүүд, эрдэмтэд, судлаачдын бүтээл, Улсын Дээд шүүхийн албан ёсны тайлбаруудыг өргөн ашигласан тул сурах бичгээс өргөн агууламжтай сургалтын гарын авлага болсон байна. Номын хавсралтад а) эрүүгийн эрх зүйн ерөнхий ангийн зарим хэм хэмжээний онолын тайлбар, тусгай ангийн тодорхой гэмт хэргийн хүндрүүлэх болон онц хүндрүүлэх нөхцөл байдлуудын талаар товч тайлбар тус тус хийсэн, б) ном зүйг Эрүүгийн хуулийн Ерөнхий ба Тусгай ангийн бүлэг тус бүрээр авч үзсэн, в) гэмт хэрэгтэй тэмцэх үйл ажиллагаатай шууд холбоотой Олон улсын гэрээ, конвенциудын заалтуудыг шүүхийн практикт хэрэглэх тухай Улсын Дээд шүүхийн тогтоол, тодорхой гэмт хэрэгт холбогдох гэрээ, конвенциудын жагсаалтыг тусгасан нь бүтээлийн шинэлэг тал, онол-практикийн өндөр ач холбогдлыг илэрхийлж байна ER -