TY - BOOK AU - Пүрэвсүрэн С. AU - Рэгдэл Д. AU - Баярмаа Ж. TI - Биоформаци SN - 9789996247637 U1 - 618.2 PY - 2015/// CY - УБ PB - Соёмбо принтинг KW - анагаах ухаан N1 - Биофармацийн шинжлэх ухаан эмийн эмчилгээний үр нөлөөг дээд зэргээр сайжруулж, бие махбодод үзүүлэх гаж нөлөөг багасгах эорилготой, эмийн хэлбэрт агуулагдах эмийн бодисын физик-химийн шинж чанар болон эм хэрэглэсний дараа илрэх эм судлал, хор судлал эсвэл эмнэлзүйн үр дүнгийн хоорондын хамаарлыг судалдаг, эм зүйн томоохон салбар шинжлэх ухаан юм. Биофармаци нь эм зүйн шинжлэх ухаан, эмийн технологийн онолын үндэс болдог учраас биофармацийн судалгаа явуулахгүйгээр шинэ эм бүтээх боломжгүй билээ. Эм бэлтгэх технологийг боловсронгуй болгож орчин үеийн түвшинд хүргэх, эмийн чанарыг шалгах шинэ арга, аргачлалыг бий болгож, шинэ техник технологийг нэвтрүүлэх, хуучин аргыг боловсронгуй болгох, эмийн чанарт үнэлгээ өгөх, шинэ шалгуурыг бий болгох, эмийн эмчилгээтэй холбоотой асуудлыг шийдвэрлэх, эмийн аюулгүй байдлыг хангах, эмийн бүртгэлийг сайжруулах, түүнчлэн эмийг зохистой хэрэглэх бодлого боловсруулахад биофармацийн шинжлэх ухаан чухал ач холбогдолтой тул биофармацийн шинжлэх ухааны мэдлэг эм зүйч, эмнэлгийн мэргэжилтнүүдэд зайлшгүй шаардлагатай ER -