TY - BOOK AU - Даваасүрэн А. AU - Дэлгэрмаа Б. AU - Ундрах Б. AU - Кимико Т. AU - Одончимэг Б. AU - Сарангарав П. ED - Монсудар хэвлэлийн газар TI - 365 өдөр: зурагт ном SN - 9789997316431 U1 - 133 PY - 2019/// CY - УБ PB - Адмон KW - сурган хүмүүжүүлэх ухаан KW - сургуулийн сурган хүмүүжүүлэх ухаан KW - бие даах чадвар KW - олон талын мэдлэг KW - бүтээлч сэтгэхүй N2 - Эцэг эхчүүд, хүүхдүүдийн дунд танил болсон "365 үдэш" номын хоёр дахь цуврал "365 өдөр" шинээр худалдаанд гарлаа. Энэ ном таныг үр хүүхэд, ач зээдээ нэг жилийн турш өдөр бүр шинэ зүйл зааж, танин мэдүүлэхэд туслах байнгын хэрэглэгдэхүүн болно гэдэгт итгэлтэй байна. ӨДӨР БҮР НЭГ ЗҮЙЛ ШИНЭЭР СУРЦГААЯ! Хүүхдийн номын "Жангар" редакцын хоёр жил орчмын хөдөлмөрийн үр дүнд бүтсэн "365 өдөр" тун ч баялаг агуулгатай ном болжээ. Дөрвөн улирлын онцлог шинжид тохируулан хүүхэд бүрийн заавал эзэмшсэн байх ёстой олон төрлийн танин мэдэхүйн мэдлэгийг ангилан багтаасан байна. Тэгвэл зуны саруудад зугаалгад явахдаа бэлдэх, говийн ургамал, элсэн манхан, Эрийн гурван наадам, одод өдөр хаачдаг вэ, амтат цагаан идээ, бороотой өдөр биеэ зөв авч явах, нарших, хадлангийн талбайд гэх мэтчилэн маш өргөн хүрээг хамарсан мэдлэг мэдээллийг нэг жилийн турш хүүхдэдээ нэг, нэгээр нь зааж сургахад зориулагдсан ном юм. Хүүхэд эргэн тойрныхонтойгоо харилцах, юу хийх, яаж тоглох гэх мэт өдөр тутмын хэвшил нь суурь хүмүүжлийн хэм хэмжээг тодорхойлдог билээ. Өнөөдөр дэлхий нийтээрээ бага боловсролыг сурлагын дүн бус, суурь хүмүүжлийн хэм хэмжээгээр үнэлдэг арга барил руу шилжиж байгааг та бүхэн мэдэх биз. Ялангуяа хүүхдийн боловсрол хүмүүжлийн салбарт ажилладаг хүмүүс ч энэхүү шилжилтийг гүн гүнзгий мэдэрч, цаг үетэйгээ оюун санаагаа нэгтгэн ажиллах нь чухал болсон билээ. Нөгөөтэйгүүр эцэг эхчүүд хүүхдийнхээ хоол хүнс, өмсгөл зүүсгэл, сурлагын дүн зэрэгт хэт их ач холбогдол өгч, боловсрол хүмүүжлийн тал дээр анхааралгүй орхигдуулах талтай байдаг. Тийм ч учраас тэдгээр эцэг эхчүүд, эмээ өвөө нар, ах эгч нарт зориулан энэхүү номыг бүтээжээ ER -