TY - BOOK AU - Верн Жюль TI - Арван таван наст капитан: Адал явдалт уран зохиолын дээжис PY - 1996/// CY - УБ KW - Уран зохиол KW - Францын уран зохиол N1 - "Пилигрим" хэмээх далбаат хөлөг 1873 оны 2-р сард газрын бөмбөрцгийн өмнөт өргөргийн 43-р хоног 57 хувь, Гринвичээс дорно зүг тийш тоолж уртрагийн 165 хоног 19 хувь болох газар орших бөлгөө. Энэ хөлөг халим агнуурт зориулж Сан-Франциско хотод хийж бүтээсэн хөлөг. Үүний уул эзэн нь Джемс Уелдон гэнэ. Олон жилийн өмнө хөлгөө капитан Гульд тушаан өгч захируулсан билээ. Ер далайн хөлгийн эздийг арматор гэж нэрлэх бөгөөд манай хөлгийн эзэн Джемс Уэлдон бол Калифорни хотын нэгэн баян арматор мөн ажгуу. Үүний харъяат их л олон тооны хөлөг онгоц дотроос "Пилигрим" нь биеэр хамгийн бага боловч бусдаас эрхэм нь мөн гэж болно. Ахмад Гуль бол далайчны дотор шилдэг нь болохын дээр бас жад, дэгээ дэгээдэхэд алдахгүй мэргэн бөгөөд өөрийн хөлгийг үйлчлэх албаны хүнд нэгэн адил хашир боловсон хүмүүсийг авч чадсан бүлгээ ER -